Уул уурхайн тоноглолтой



Загвар Уул уурхайн тоноглолтой Toyota Land Cruiser
Хөдөлгүүр 4200 cc 1HZ Цуваа 6 цилиндр /дизель/
Хурдны хайрцаг 5 шатлалт механик
Хөтлөгч 4WD, Full time
Дугуй 7.50 R16
Суудал 3 + 3 + 4 (10 суудалтай)
Шатахууны сав 90 литр
Жин -
Үнэ -


Баталгаат хугацаа

3 жил буюу 100'000 км

Сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны туршид бүх оригнал сэлбэг 10% хөнгөлөлттэй,
Сэлбэгийн захиалгыг 14-21 хоногт нийлүүлнэ.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацааны туршид бүх засвар үйлчилгээнд 50% хямдралтай.
Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

КУЗОВ ХАМГААЛАЛТ / ROLL BAR

Уул уурхайн ажлын хүнд нөхцөлд автомашинд өнхөрөх эсвэл дээрээс юм унах гэх мэт гэнэтийн осол гардаг. Түүнээс зорчигч болон жолоочийн аюулгүй байдлыг хангаж байхаар кузов хамгаалалтыг автомашинд суурьлуулсан байх шаардлагатай.



ЧИРЭХ ДЭГЭЭ /ХАТУУ ХОЛБОО/

Автомашины чирэх явцад чирэгдэж буй машин араас өнхөрөх, чирж байгаа машин хүч алдах үед тэдгээр машин мөргөлдөж эвдэрч гэмтэх тохиолдол гардаг. Харин хатуу холбоос нь дээрхи болон бусад аюулаас хамгаалдаг.



НЭМЭЛТ АККУМЛЯТОР

Автомашиныг нэмэлтээр цахилгаан тоноглолуудаар тоноглож байгаа нь цахилгааны хэрэглээг нэмэгдүүлж байна гэсэн үг юм. Тийм учраас цахилгааны тэжээлийг давхар сайжруулах шаардлагатай.





НЭМЭЛТ ГЭРЛЭН ДОХИОЛОЛ

Уул уурхайн ажлын нөхцөлд харагдах орчин хязгаарлагдмал байдаг учраас бусдадаа анхааруулах үүднээс гэрлэн дохио суурилуулах шаардлагатай байдаг.

ЦАЦРУУЛАГЧТАЙ ТУГ /Гэрлэн дохиотой/

Уул уурхайн ажлын нөхцөлд харагдах орчин хязгаарлагдмал, мөн суудлын тээврийн хэрэгслээс гадна хүнд даацын өндөр автомеханизмууд байдаг учраас тэдгээрт анхааруулах үүднээс өндөр гэрлэн дохио болон цацруулагч бүхий туг суурилуулж өгдөг.



ГЭРЭЛ ЦАЦРУУЛАГЧ ХУУЛГА

Уул уурхайн ажлын нөхцөлд харагдах орчин хязгаарлагдмал байдаг учраас бусдадаа анхааруулах үүднээс гэрэл цацруулагчийг автомашины эргэн тойронд наасан байх шаардлагатай.