Хуягласан Автомашин

Загвар Хуягласан Land Cruiser Land Cruiser
Хөдөлгүүр 4200 cc I6, 4000cc V6, 4500 cc V8
Хурдны хайрцаг 5 шатлалт механик
Хөтлөгч 4WD, Full time
Дугуй 235/85R16 /төмөр обуд/
Суудал 10 хүний суудалтай
Шатахууны сав 150 литр
Жин -
Үнэ Хуяглалын зэрэглэлээс хамаарна


Баталгаат хугацаа

3 жил буюу 100'000 км

Сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны туршид бүх оригнал сэлбэг 10% хөнгөлөлттэй,
Сэлбэгийн захиалгыг 14-21 хоногт нийлүүлнэ.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацааны туршид бүх засвар үйлчилгээнд 50% хямдралтай.
Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

Хуягласан Toyota Land Cruiser 76 автомашин

Сум нэвтэрдэггүй баллистик хамгаалалт болон дэлбэрэлтийн хамгаалалтаар тоноглогдсон Тоѐота Ланд Крузер автомашин нь Ирак болон Афганистанд үүрэг даалгавраа амжилттай биелүүлсэн ба дэлхийн бусад хямралтай байгаа газруудад ч хэрэгцээтэй байна.
International armored Group нь бэлэн мөнгө тээвэрлэх зориулалттай автомашин тоноглох болон тээвэрлэх олон жилийн туршлагатай байгууллага юм. Одоогоор Ирак болон Афганистанд тус компанийн 1000 гаруй автомашин байгаа ба хэдэн арван мянган дайралтыг тэсвэрлэж гарсанаар хэрэглэгчдийн сайшаалийг хүртээд байна.





Хуяглах болон тоноглох хэсэг

  • Их биеийн хэсэг /кузов/
  • Баллистик шил
  • Хаалган дахь хуяглал
  • Дугуй болон тэнхлэг
  • Цахилгаан болон тоормос


  • Их биеийн хэсэг

  • Таван талаасаа 7,62 х 51 М80 НАТО балл зэрэглэлийн хүчтэй буунаас хамгаалах сум нэвтэрдэггүй хавтангуудаар тоноглогдсон.
  • Доод талаасаа DM-51 гар бөмбөгнөөс хамгаалагдсан шалны хамгаалалтаар тоноглогдсон
  • Хөлний хажуугийн хэсэг, крылëо, дугуйн ôиланз, моторын арын хэсэг, хаалганы багана хуяглагдсан.
  • Сум нэвтэрдэггүй хавтангуудыг автомашины аль ч хэсэгт суурьлуулах боломжтой.
  • Сум нэвтэрдэггүй хавтангуудыг тусгай төмрийн үйлдвэрт хийлгэдэг.
  • Автомашины дотор талд ч мөн баллистик зэрэглэлийн тоноглолуудыг суурьлуулах боломжтой.
  • Автомашиныг хуягласнаар эгц болон налуу байдлаас буудахад сум нэвтрэхгүйгээс гадна сумны ойлтийг багасгадаг.








  • Салхины шил

  • Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн сум нэвтэрдэггүй шил
  • CEN B6 баллистик ангилалын хуяг
  • Хагарахгүй, бутарч үйрэхгүй
  • Олон буудалтанд тэсвэрлэнэ / 3 буудалт/
  • Гажилт бага, үзэгдэх байдал сайн.
  • Халуун уур амьсгалтай газар баллистик шил чанараа алддаг гэдэг ч бид баллистик шилэндээ дулааныг бууруулах технологи суурьлуулснаар энэ асуудлыг шийдэж чадсан. Тиймээс энэ нь цаг уурын нөхцөлд чанараа алдахгүй.


  • Хаалган дахь хуяглал

  • Хаалга болон хаалганы багануудад сум нэвтэрэхээс сэргийлж баллистик хуяг суулгасан. Хаалганы завсарыг ашиглан халдлага хийдэг учираас хаалганы баганыг хүртэл хуяглах хэрэгтэй.
  • Хаалганы багануудыг бэхжүүлсэн
  • Хаалганд бэхжүүлсэн нугас суулгасан. Хаалгыг хуягласнаар хаалганы жин нэмэгдэх учираас бэхжүүлэн сайжруулсан нугас суурьлуулдаг.
  • Хаалганы бариул ямар ч хатуу ширүүн нөхцөлд удаан тэсэхээр бэхжүүлсэн


  • Дугуй болон тэнхлэг

  • Дугуй нь халуун хүйтэнд тэсвэртэй. Дугуй хагарсан ч дотор талын хавтангийн тусламжтайгаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой.
  • Тоормосны системийг сайжруулахын хажуугаар аюулгүй байдлын үүднээс тэнхлэгийн ажиллагаа, даацыг нэмэгдүүлдэг.
  • Тэнхлэгийг тухайн хуягласан автомашинд тохируулан технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг ба ингэсэнээр автомашины явдал, аюулгүй байдал зэрэгт сөрөг нөлөөгүйгээр хийж байгаа юм.
  • Дээд - хүнд нөхцөлд зориулагдсан тэнхлэг, агаар/тос хуримтлуулагчтай
  • Дунд - хүнд нөхцөлд зориулагдсан тэнхлэг
  • Доод - Тоѐота-ын амортизатор




  • Цахилгаан болон тоормос

  • Цахилгааны хэсэг
  • Цахилгааны хэсгүүд нь бүгд стандарт хэсгүүд ба хэрэгцээтэй хэсгүүдийг хуягласан.
  • Дотор тал
  • Дотор талд хуяглах шаардлагатай бүх хэсгүүдэд баллистик хавтан тааруулан суурьлуулсан.
  • Бэлэн тааруулсан хавтангууд байдаг ч худалдан авагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн шинээр үйлдвэрлэж суурьлуулдаг.
  • Тоормос
  • Тоормосны систем, үйл ажиллагааг нэмж сайжруулсан.
  • Халуунд тэсвэртэй диск суулгасан.


  • Баллистик хуяглалын зэрэглэл

  • Доорхи хүснэгт нь баллистик зэрэглэлийг тодорхой үзүүлэх болно. Зорчигчдыг 4 талаас болон дээврээс хамгаална.
  • Доод шалнаас 2 ширхэг DM-51 гар бөмбөгөөс зэрэг хамгаалах хуягтай.