Toyota Rav4

Загван, он 2014
Хөдөлгүүр 2000 сс, Dual VVT-I 4 cyl, Efi DOHC бензин
Хурдын хайрцаг 5 шатлалт автомат/механик
Хөтлөгч 2WD
Дугуй 225/65 R17
Суудал 2+3 (5суудалтай)
Шатахууны сав 60 литр
Жин 1545 кг
Үнэ $42'500
  1. RAV 4
  2. Техник Тоноглол
  3. Аюулгүйн Тоноглол
  4. Гадна Тоноглол
  5. Дотор тоноглол

RAV4 ӨНГӨНИЙ СОНГОЛТ

RAV 4 САЛОН

Баталгаат хугацаа

3 жил буюу 100'000 км

Сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны туршид бүх оригнал сэлбэг 10% хөнгөлөлттэй,
Сэлбэгийн захиалгыг 14-21 хоногт нийлүүлнэ.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацааны туршид бүх засвар үйлчилгээнд 50% хямдралтай.
Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

Өөрөөрөө байх эрх чөлөө

RAV4 нь онцгой маневрлах чадвар, хурц тод бодгаль төрх, бүрэн хөтөлгөөний (AWD) давуулаг талаараа хэзээд ялгарсаар ирлээ. Ийм машинтай бол Та адал явдал эрэн хайхад хэзээд бэлэн байх болно.

Жинхэнэ дүр төрх

RAV4 – Цаг хугацаанд үл автах орчин үеийн стиль, дизайн бүхий шууд танигдахуйц өвөрмөц чамин кроссовер.



Эргэлт бүрт эмоци ихсэхүй

RAV4-ийг жолоодлогоос нь таашаал авч байхын тулд бүтээсэн билээ. “Спорт” горимд энэ машины эрчимтэй динамикийн хамаг давуу талыг бүрэн үнэлж болно. Спорт горимд хааз илүү уриалаг, араа шатлал илүү хурдан болж өнгөрнө. Жолооны хүрд эргүүлэхэд эргэлтийн момент арын дугуйд хуваарилагдаж жолооны хүрд хатуурч өгнө. Ингэснээр жолоодох үеийн сэтгэл хөдлөм мөч бүрт цэнгэл эдлэхүйцээр машины удирдлага нарийн мэдрэг болж ирнэ.



Өөрийн замаар замнахуй

RAV4 нь аюулгүй, таатай жолоо барихад тохирсон машин. Динамик удирдлагын нэгтгэмэл систем нь (IDDS) туулах чадварыг сайжруулж, ямар ч замтай үнэмлэхүй барьцуулах үүрэгтэй. Энэ технологи нь цаг уурын ямар ч нөхцөлд жигд хөдөлгөөн, тогтвортой байдал, найдвартай жолоодлогоор хангана. Машиныг жолоодох бүрт сэтгэл тань хангалуун үлдэнэ.





Эргономик дизайн, тэргүүн технологи

RAV4 бол нарийн шилэмхий жолоочид тохирсон унаа. Эргономик хэлбэртэй урд суудал нь жолоочийг тохьтой суухад маш тохирно. Шинэ RAV4-ийн интерьер нь орчин цагийн гоёлын материал, удирдлагын элементүүдийн эргономик байрлалтайгаар өвөрмөц ялгарахын зэрэгцээ орчин үеийн систем, технологийн иж цогц тоноглолтойг дурдвал: Push Start*, хоёр бүсийн климат-контроль, ар тал харах нэгтгэмэл камер, навигац, USB порт, AUX аудио гаралт бүхий Toyota Touch 2 with Go* мультимедиа систем, хөдөлгүүр асаах унтраах систем, уруудах үед туслах системийг (DAC*) дурдаж болно.





Ямар ч гадарга дээр бүрэн хяналттай жолоо

Стандарт бүрдэлд аюулгүйн 7 дэр, тоормоз түгжигдэхээс сэргийлэх систем (ABS) болон автомашин тогтворжуулах систем (VSC) багтана. Динамик жолоодлогын нэгтгэмэл систем (IDDS) нь замын гадаргад үнэмлэхүй барьцуулж, цаг уур, замын гадаргын ямар ч нөхцөлд итгэл төгс хөдөлгөөн үйлдэх боломж бүрдүүлнэ. Машины их биеийн янз бүр хэсэгт байрлуулсан 40 мэдрэгч-датчик ашигладаг хяналтын модуль нь замын нөхцөл байдлыг идэвхтэй хянаж жолоочид дөхөм болохын зэрэгцээ бүрэн хөтөлгөө болон тогтворжуулах системийн ажиллагааг автоматаар зохицуулж явна.



Тоормозны хүчлэлийг хуваарилах электрон систем (EBD)

Тоормозны хүчлэлийг хуваарилах электрон систем (EBD) бүхий тоормоз түгжигдэхээс хамгаалах систем (ABS) ABS нь бүх дөрвөн дугуйнд тоормозны хүчлэлийг электроник ашиглан жигд хуваарилах замаар машины удирдлагын найдвартай байдлыг хангаж өгнө. Уг ABS системд дугуй хооронд тоормозны хүчлэлийг хамгийн оптималь хувилбараар хуваарилах чадвартай EBD систем хавсардаг. Ийм хоёр систем хослуулсаны дүнд тоормозлох үед дугуй түгжигдэлгүйгээр итгэлтэй маневрлах боломжтой.





 

Танилцуулга

Toyota Rav 4

Play video