Land Cruiser Prado

Загвар Land Cruiser Prado 150
Хөдөлгүүр 2700 cc, Dual VVT-i, бензин
Хурдны хайрцаг 4 шатлалт автомат
Хөтлөгч 4WD, Full time
Дугуй 265/65 R17 ("17" хайлшин обуд)
Суудал 2 + 3 + 2 (7 суудалтай)
Шатахууны сав -
Жин -
Үнэ -

LAND CRUISER PRADO

  1. PRADO
  2. Техник Тоноглол
  3. Аюулгүйн Тоноглол
  4. Гадна Тоноглол
  5. Дотор тоноглол

Баталгаат хугацаа

3 жил буюу 100'000 км

Сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны туршид бүх оригнал сэлбэг 10% хөнгөлөлттэй,
Сэлбэгийн захиалгыг 14-21 хоногт нийлүүлнэ.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацааны туршид бүх засвар үйлчилгээнд 50% хямдралтай.
Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

Warm white

Warm White

Сүүн цагаан

Cool silver

Cool Silver

Цасан Мөнгөлөг

Champagne

Black

Метал Хар

Graphite grey

Graphite Blue

Графит Хөх

Pitch Black

Pitch Silver

Гилгэр Саарал

Шилдэгт тэмүүлэхүй

Төгс төгөлдөр байдлыг шинэчлэх нь Шинэ Land Cruiser Prado таныг хотын төвөөс хүний хөл хүрээгүй алсад, зөвхөн энэ машинд л байдаг хөнгөн шингэн, итгэл төгс маневртай хүргэнэ. Land Cruiser бүлийн автомашин 60 гаруй жилийн турш бүх дэлхий даяар амжилттай ашиглагдаж ирсэн явдал нэр хүндийг нь хэлээд өгдөг. Энэхүү зогсолтгүй үргэлжилсэн эволюц, техникийн төгс байдалд тэмүүлсэн тэмүүллийн дүнд онцгой маневрлах чадвар, гайхам найдвартай байдал, шигмэл тохь тухийг шингээсэн жинхэнэ раамтай оффроүдер Land Cruiser Prado мэндэллээ.



Ижилгүй өвөрмөц стиль

Land Cruiser Prado – Сэтгэгдэл төрүүлэх дизайн, ер бус баялаг фүнкцийн домогт хослол. Land Cruiser Prado-гийн нүүрэн хэсгийг утга төгс харагдуулах өдрийн хөдөлгөөний гэрлэнцэр, гэрлийн диодон их гэрэл, радиаторын сүрлэг сараалж, манангийн гэрэлнээс хот дотор амар амгалан, замгүй газраар итгэл төгс урагшлах жавхаа гэрэлтэнэ. Сайжруулсан ар талын хийц, гэрлийн диодон блок нь хуучин загвараасаа илүү эрс тэс, илэрхийлэл гүн харагдана.



Хаачмаар байна, тийшээ

Кузовын рааман бүтэц, байнгын бүрэн хөтөлгөө, замын гадаргын байдлаас шалтгаалан хөдөлгөөний горим сонгох систем (MTS*) нь ямар ч замгүй газрыг хөнгөн туулах нөхцөл болно. Тулавчны кинетик тогтворшлын систем (KDSS), адаптив амортизатортой хослож ажилладаг нь гадаргын ямар ч нөхцөлд дуулгавартай жолоо, тохь тух, тогтвортой байдлын баталгаа болно. Жолооны удирдлагын жигд бүтээмжит өсгөгч (VFC) нь машины жолоодлогыг динамик болгож өгнө. * Сонгох бүрдлээс хамаарна.



Дэвшилтэт фүнкцлэг чанар

Жолооны хүрдэн дээрх товчлуураар арын болон хажуугийн хянах камер, гар утас, Bluetooth® интерфэйс, навигацийн фүнкцтэй Toyota Touch 2 with Go мультимедиа системийн ажиллагааг удирдаж болно. Land Cruiser Prado-гийн салон доторх нарийн зохицолт интерьерийн гэрэлтүүлэг, сайн чанарын бүрээс материал, хянах самбарын олон фүнкцтэй өнгөт дисплей болон бусад олон сайжруулалт нь таны аян замд цэнгэл нэмнэ. Сайжруулж шинэчилсэн төв консол дээр хиймэл дагуулын навигац бүхий мэдээлэл-энтертэйнмент систем, JBL аудиосистем*, мөн түүнчлэн хэдхэн секундын дотор хөдөлгөөний тохирсон горим сонгож өгөх үүрэг бүхий замгүй газраар явахад туслах системүүд (Crawl Control, Multi-terrain Select) байрлана. * Сонгох бүрдлээс хамаарна.







Найдвартай рааман хийц

Шинэ Land Cruiser Prado-гийн хийцийн үндэс нь кузовны сонгодог рааман архитектур юм. Дээд зэргийн чанартай хуудсан ган ашигласнаар бат бөх байдал сайжирч, жин багассан тул автомашины жолоодлогод эерэг нөлөө үзүүлжээ. Үүн дээр кузовны хийцэнд чимээ болон чичиргээ тусгаарлах орчин үеийн шийдэл ашигласан нь аяны замыг нам гүм, тав тухтай болгодог юм.

Сайн маневрлах чадвар, бага эргэлтийн радиус

Сайтар тооцоолж бүтээсэн кузовны харьцаа, 5,8-хан метрийн эргэлтийн радиус нь хотын давчуу орчинд маневрлаг бөгөөд эвтэй жолоодох нөхцөл юм.







Фүнкц, технологи (технологи)

Тоyota Touch 2 with Go* Тоyota Touch 2 with Go* бол дэлгэцэн дээрх объектыг хуудаслан эргүүлж, чирэн татаж болдог өнгөт сенсор дэлгэц, 14 спикертэй JBL* шилмэл аудио систем, USB төхөөрөмж, iPod** плэйер холбох залгуур хоног бүхий нэгтгэмэл мультимедиа систем. * Сонгох бүрдлээс хамаарна. ** iPod нь Apple компаний бүртгэлтэй худалдааны тэмдэгт болно.





 

Хөөцөлдөөн

Toyota Land Cruiser Prado

Play video