Toyota Land Cruiser 70 цуврал

Загвар
Toyota Land Cruiser 76

Toyota Land Cruiser 78

Toyota Land Cruiser 79 Single cab

Toyota Land Cruiser 79 Double Cab
Хөдөлгүүр 4200cc, i6, Дизель 4200cc, i6, Дизель 4200cc, i6, Дизель 4200cc, i6, Дизель
Хурдны хайрцаг 5 шатлалт механик 5 шатлалт механик 5 шатлалт механик 5 шатлалт механик
Хөтлөгч 4WD, Full time 4WD, Full time 4WD, Full time 4WD, Full time
Дугуй 7.50 R16 7.50 R16 7.50 R16 7.50 R16
Суудал 3 + 3 + 4 (10 суудалтай) 3 + 5 + 5 (13 суудалтай) 3 суудалтай 2 + 3 (5 суудалтай)
Шатахууны сав 90 литр 90 + 90 литр 90 + 90 литр 130 литр
Жин 3000 кг 3000 кг 3000 кг 3000 кг
Үнэ - - - -
- - - -
  1. 70 series
  2. Техник Тоноглол
  3. Аюулгүйн Тоноглол
  4. Гадна Тоноглол
  5. Дотор тоноглол

Баталгаат хугацаа

3 жил буюу 100'000 км

Сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны туршид бүх оригнал сэлбэг 10% хөнгөлөлттэй,
Сэлбэгийн захиалгыг 14-21 хоногт нийлүүлнэ.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацааны туршид бүх засвар үйлчилгээнд 50% хямдралтай.
Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

Toyota Land Cruiser 70 цувралын загвар оршин тогтнох хугацаандаа олон удаа өөрчлөгдөж, өөр өөр улс орны зах зээлд зориулсан ялгаатай олон хувилбартай гарч байлаа. Гэхдээ загварт өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн зүйл бол найдвартай байдал, эдэлж ашиглахад амар хялбар байдаг явдал юм. Энэхүү цуврал анх гарснаас хойш Лэнд Крузерийн 80-т, дараа нь алдарт 90, мөн “зуут”, “хоёр зуут” загварууд дараалан гарсан ч 70-т цуврал түгээмэл хэвээр, эдүгээ хүртэл үйлдвэрлэгдсээр байна.



Land Cruiser 76 загвар

2007 онд уг цувралд өөрчлөлт орж Land Cruiser 76 загвар гарч иржээ. Шинэ загвар зам муутай улс оронд төдийгүй зам сайтай хөгжингүй орнуудад ч тогтвортой борлогдож ирсэн нь хэдий овор том боловч универсаль шинжтэй, хот хөдөөгийн ямар ч замд туулах чадвар ялгаагүй сайны баталгаа болдог.



Land Cruiser 76 загварт аль 90-ээд оны эхээр гарч, олон жилийн ашиглалтаар чанартайгаа харуулсан, найдвартай ажиллагаа бүхий 4.2 литрийн 129 морины хүчтэй, зэрэгцээ 6 цилиндрт 1HZ дизель тавьжээ. Хөдөлгүүрт таван шатлалт “механик” хурдны хайрцаг холбоно. 76-тийн европ хувилбарт дизель хөдөлгүүрийг нь Евро-3 стандартад нийцүүлэх үүднээс тортогны фильтр, угаарын хийг дахин эргэлтэнд оруулах систем тавьсан байдаг.





АДАЛ ЯВДАЛ ХӨӨГЧИЙН АЯН ЗАМЫН УНАА

Онгон зэрлэг нутгаар адал явдал хайхаар мордох гэж байгаа бол Land Cruiser 76 Station Wagon өөгүй төгс унаа тань болно. Уужим зайтай бүхээг дотор нь насанд хүрсэн таван хүн тээштэйгээ хамт тухтай гээч багтана. Аглаг нутгаар алс хол саадгүй аялахад тохируулан шатахууны багтаамжийг 130 литр болгож томруулсан. Лэнд Крузер 76-д уулыг толгод шиг даваад гаргах чадалтай 4.5 литрийн, 202 морины хүч, 43,8 кг/м-ийн эргэлтийн моменттой V8 хөдөлгүүр тавьдаг боллоо.



Интерьер

Лэнд Крузер 76 Стэйшн Вэгон хээр хөдөө хатуу хөтүүг туулахаар хийгдсэн ч интерьер нь тав тух бодолцож хийсэн дизайнтай. Урд талын төв консол дээр хэрэг болдог бүх зүйлс байрлаатай, жолоочийн болон урд зорчигчийн суудлын ар талд халаас хийснээр арын зорчигчид аян замын аахар шаахар зүйлээ хадгалах боломжтой. Бүрэн тохируулгат арын вандан суудалд тав хүртэлх зорчигч суулгаж болох мөртлөө хөл жийх зай сайтай. Хэрэглээг нь бодолцон цонхнуудыг цахилгаан тохируулгатай хийсэн. Алсын аянд нозоорон толгой дохилзохоос сэргийлэн радио/CD тоглуулагч, USB порт бүхий аудио системийг стандарт тоноглолд багтаажээ. Аяны маршрутаа байнга хянахад тань туслах үүднээс аудио навигац систем мөн оруулсан байна.



Эктерьер

Лэнд Крузер 76 - байдаг л нэг стэйшн вэгон биш! 16 инчийн хайлшин обуд, 230 мм-ийн гадаргын клиренс-хөндийрц гээд энэ машины үзүүлэлт бүр бахим чийрэг, бат бөхийн нотолгоо. Шинэлэг хийцтэй будмал, хромдмол урд бамперийг харахад эвдрэшгүй бөх гэдэгт эргэлзэх аргагүй, хөнгөн цагааны хайлшин хажуугийн гишгүүр Лэнд Крузерт сууж, буухын аль алинд эвтэй нь аргагүй. Ар талын гэрлийн хослол алс газраас шөнийн харанхуйд ч хурц тод.

Хаа ч очиж, юу ч туулна

Хамгийн эрс ширүүн орчин нөхцөл, хамгийн хатуу хөтүү ажилд тохируулсан, олон зориулалтат Land Cruiser 78 Wagon нь замгүй газраар хүн тээхэд чухам таарна. Шатахууны савны нийт багтаамж 180 литр тул ШТС ховор, алслагдмал байдаг аглаг хээр газраар урт удаан аялал хийхэд туйлын тохирно. Ийм вэгонтой байхад хаана ч, ямар ч ажлыг нугалж чадна гэдэгт эргэлзэх юун.



Экстерьер

Хүчирхэг, бахим төрхтэй Лэнд Крузер 78 Вэгон нь алс бөглүү газарт ч амархан засвар үйлчилгээ хийгээд байхаар. Урагш түрсэн урд бампер, урд манангийн гэрэл, арын хослол гэрэл, урд болон арын шаврын хаалт, арын болон хажуугийн гишгүүр – энэ бүхэн нийлээд бат хүчирхэг бартаа туулагч машины гадаад төрх билээ.



Интерьер

Интерьерийн хувьд улам сайжруулсан толгой хэсгийн багтаамж, сэрүүцүүлэгч бүхий тухлаг орчин бүрдсэн уужим зайтай. Тоос, толбыг арчих төдийгөөр арилгачихаж болдог цэвэрлэхэд хялбар винил шаллагаатай. Шөнийн цагт араас ирж буй машины гэрлийг бүдэгрүүлж харагдуулдаг өдөр/шөнийн зориулалттай бүхээгийн толь, цахилгаанаар өргөгдөж, буудаг хаалга, дээд зэрэглэлийн спидометр, тахометр зэрэг нь аюулгүй амар амгалан, таатай тав тух бүрдүүлнэ.



Toyota Land Cruiser 79 Double Cabin

Бартаанд үл торох баатар хөлөг

79 Сингл Кэб загвар нь хахир ширүүн уур амьсгалтай нутагт онцгой сайн тохирдог машин. Бүтэн тонн ачаа тээгээд хамгийн хэцүү бартааг ажралгүй туулах энэ пикап хүссэн газарт тань хүргээд өгнө. Баргийн нэгэн туулахаас зүрхшээдэг хүчир бартааг аюумшиггүй давах гэвэл 4.5 литр, 202 морины хүч, 43,8 кг/м-ийн эргэлтийн моменттой V8 хөдөлгүүртэйгээр сонгоорой.

Toyota Land Cruiser 79 Double Cabin

Бүхнийг эрэлхийлж, бүгдийг хийнэ

Лэнд Крузер 79 Дабл Кэб бол Лэнд Крузер 79 Сингл Кэбийн бат бөх хийц, эдэлгээ даах чанарыг хэвээр нь хадгалангаа арны илүү эгнээ суудалтай кабинтайгаараа давуу загвар. Ийм учраас хүнд ачаа тээж чадах хүчирхэг бат бөх мөртлөө таван хүн тээж чадах уян хатан хийцтэй тохилог загвар болжээ. Дабл Кэбэд мөн л 4.5 литрийн, 202 морины хүч, 43,8 кг/м-ийн эргэлтийн моменттой V8 хөдөлгүүр бүхий сонголт бий.



 

Танилцуулга Видео

Toyota Land Cruiser 70

Play video