Toyota Highlander



Загвар
Highlander
Хөдөлгүүр 3500cc, Dual VVT-i, V6, бензин
Хурдны хайрцаг 6 шатлалт автомат/механик
Хөтлөгч 4WD, Full time
Дугуй 245/55 R19 Dunlop
Суудал 2 + 3 + 2 (7 суудалтай)
Шатахууны сав 72 литр
Жин 2755 кг
Үнэ $64,000
  1. HIGHLANDER
  2. Техник Тоноглол
  3. Аюулгүйн Тоноглол
  4. Гадна Тоноглол
  5. Дотор тоноглол

Баталгаат хугацаа

3 жил буюу 100'000 км

Сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны туршид бүх оригнал сэлбэг 10% хөнгөлөлттэй,
Сэлбэгийн захиалгыг 14-21 хоногт нийлүүлнэ.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацааны туршид бүх засвар үйлчилгээнд 50% хямдралтай.
Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

Шилдэгт тэмүүлэхүй

Хүч чадлыг уян хатан жолоодлого, бат найдвартай байдалтай хослуулсан шинэ Хайлэндерийн гадаад төрхнөөс үнэмлэхүй итгэл төгс шинж гэрэлтэнэ. Урагш тэмүүлсэн хийцтэй гэрлийн диодон их гэрэл, өдрийн хөдөлгөөний гэрлэнцэрүүд бүхий лухгар радиаторын босоо сараалж нь машиныг давтагдашгүй өвөрмөц болгоно. Кузовны хажуугийн төвгөр шугам, багаажны хаалганы спойлер зэрэг нь автомашины төрхийг улам тодруулж өгчээ. 19 инчийн, хос салаалсан хайлшин дисктэй дугуй байрлах хүчирхэг дүрслэлтэй дугуйн арк нь Тоёота концерны домогт бартаа туулагч хүлгүүдээс урам зориг авсан хийцтэй. Бодгаль шинжийг томруун гаргаж чадсан Шинэ Хайлэндер хэзээд олны анхаарлын төвд.



Зөвхөн таны орон зай

Деталь бүрийг анхаарч, сэтгэл гарган, чанартай хийсэн нь харахад л ойлгогдохоор. Сайн чанарын материал, 3 хэмжээст хээтэй дууриамал модон гоёлын оруулга, арын гэрэлтүүлэг – энэ бүхэн нийлээд шинэ Highlander-ийн салоныг чухамхүү хээнцэр уур амьсгалтай болгоно. Халаалт болон сэрүүцүүлэгтэй жолооны хүрд, суудлын халаалт нь цаг агаарын ямар ч нөхцөлд тух алдуулахгүй.



Өөрийн тань бүрэн хяналтанд

Хэн мэдээллийг эзэмшиж байна, тэр байдлыг хянаж байна. Шинэ Хайлэндер нь маршрут тодорхойлох компьютер, климат контролоос авахуулаад энтертэйнмент систем, Bluetooth холболт хүртэлх автомашины бүхий л системийг удирдахад хэрэгцээтэй бүх мэдээллээр хангана. Хэрэгслийн панель дээрх олон фүнкцтэй өнгөт дисплей юм уу жолооны хүрдэн дээрх товчлуураар Toyota Touch 2 мультимедиа системийг удирдан машинтайгаа харьцаж байгаарай. Хайлэндерийн салоны параметрт зориулан тусгайлан тохируулсан премиум ангилалын JBL аудиосистемийн эзэлхүүнт сайхан авиаг таалан тухлана уу.





Амьдрал Highlander стильтэй

Шинэ Хайлэндерийг үйл явдал, дурсамж сэтгэгдэл бялхам эрчимт амьдралын тань салшгүй хэсэг байхаар бүтээлээ. Хотоос гадагш унадаг дугуйгаар зугаалах, бүх гэр бүлээрээ хамт аялах гээд хаашаа ч явсан, ажил үйлс, амралт зугаалгыг баяр цэнгэлээр дүүргэж, амьдралын эрч хүч бэлэглэнэ.







 

Видео Реклам

Toyota Highlander

Play video