Mazda CX5 2017

Загвар CX-5 2017 оны шинэ загвар
Хөдөлгүүр 2488 cc, Бензин
Хурдны хайрцаг 6 шатлалт автомат механик
Хөтлөгч АWD, Бүх дугуйн хөтлөгчтэй
Дугуй 225/55R19
Суудал 2 + 3 (5 суудалтай)
Шатахууны сав 58 литр
Жин 1480 кг
Үнэ 99,000,000
  1. All new Mazda CX5
  2. Техник Тоноглол
  3. Аюулгүйн Тоноглол
  4. Гадна Тоноглол
  5. Дотор тоноглол

Баталгаат хугацаа

2 жил буюу 50'000 км

Кузов засвар

Баталгаат хугацааны туршид кузов засварт 10% хөнгөлөлттэй үйлчилнэ.

Засвар үйлчилгээ

Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

Mazda CX-5: Өнгөний сонголт

Mazda CX-5: Дотор өнгөний сонголт

SKYACTIV technology ®

Орчин үеийн бензин хөдөлгүүрээс үүсэж буй эрчим хүчний 30-40 хувь нь үр ашиггүй үрэгддэг байна. Ийм нөхцөлд өндөр өртөг бүхий гибрид эсвэл цахилгаан автомашин бүтээх гэж байхаар дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины ашигт үйлийн коэффициентийг сайжруулбал яасан юм бэ? MAZDA‬‬‬‬‬‬-ийн инженерүүд чухам энэхүү санаанд үндэслэн SKYACTIV ‬‬‬‬‬‬‬технологийг боловсруулсан юм. Автомашиныг хүрээлэн буй орчинд ээлтэй, хорт утаа ялгаруулалт багатай бүтээх гэвэл хүчин чадлыг багасгахаас аргагүй. Харин хурд хүч сайтай автомашин бүтээнэ гэвэл утааны ялгарал, шатахуун зарцуулалт нь дагаад өснө. Энэ хоёрыг хослуулах аргагүй. Тэгвэл автомашины үйлдвэрлэлийн салбарт эргэлт болсон SKYACTIV технологийн ачаар хослуулах боломжгүй гэгдэж байсан дээрх зүйлс нэг дор цогцолж чаджээ. ‬ SKYACTIV технологи бүхий MAZDA автомашины хувьд шатахуун зарцуулалт, хорт хий ялгаруулалтын хэмжээ багасч, аюулгүй байдал нь сайжирсан төдийгүй хурд хүч нэмэгдэж, жолоодлого илүү дуулгавартай уян хатан болсон.



ХӨДӨЛГҮҮР – SKYACTIV G

Шатахуун хэмнэлтийн хувьд MAZDA-ийн зарим загвар гибрид автомашинтай өрсөлдөхүйц болсон. Ердийн дотоод шаталтын хөдөлгүүрийг хэмнэлттэй ажиллуулах нууц нь термодинамикийн ашигт үйлийн коэффициентийг нарийвчлан судалсан тус компанийн инженерүүд шахалтын зэрэг (compration ratio) 13:1 гэсэн үзүүлэлттэй дотоод шаталтын хөдөлгүүр бүтээж чаджээ. Бөөний дамжлагын үйлдвэрлэлээс гардаг энэ нь санаанд оромгүй үзүүлэлт юм. Учир нь технологийн энэхүү зарчмыг өдөр тутмын энгийн хэрэглээний автомашинд бус уралдааны загвар буюу Formula1‬‬‬‬‬‬‬-т ашигладаг. Гэхдээ энэ үзүүлэлт Formula1-т 12:1-ээс давах нь цөөн байдаг байна. Бензин хөдөлгүүрт шахалтын зэргийг ихэсгэснээр шатахуун зарцуулалт 15%-аар буурч, мушгих хүч (torque) ихэсхийн зэрэгцээ хорт хий ялгаруулах хэмжээ буурч байгаа юм. МОНГОЛ-д өргөн хэрэглэгдэж байгаа Р-95 (АИ-95) бензинийг ийм өндөр зэрэгтэй хөдөлгүүрт ашиглахад детонац үүсгэхгүйн тулд Япон инженерүүд шинэ хийцийн хөнгөн поршен, шатун болон шатахуун хуваарилах механизм бүхий өвөрмөц технологи ашигласан байна. Ийм учраас MAZDA CX5‬‬‬болон ‎MAZDA 6‬ загварын SKYACTIV-G хэмээх бензин хөдөлгүүр Японы шилдэг технологиор шалгарсан юм.



Технологиуд



АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦАГ – SKYACTIV-DRIVE

Бага шатахуунаар их хүч гаргадаг хөдөлгүүр гайхалтай боловч бензин хөдөлгүүрийн хувьд захиа зөөгч тагтаагаар харилцаж байгаа мэт л сэтгэгдэл төрдөг учир нь юу вэ? Сонирхолтой байхын тулд машин нь уян хатан байх ёстой. Уламжлалт автомат хурдны хайрцаг нь автомашин зогсож байгаад хөдлөх болон бөглөрөлтэй зам дээр удаан явахад маш сайн ч бид түүний уян хатан байдал болон шатахуун зарцуулалт нь тийм ч таатай биш. Маздагийн инженерүүд үүнийг сайжруулах маш том боломжийг олж харсан юм. Үүнийг бодит болгохын тулд 2 зүйл хэрэг болсон: Эхний араандаа намуухан орох болон автомат дамжуулалтын удирдах боломж, дээрээс нь машинаа асааж хөдөлгөхөд арааны зогсоцонд гар дамжуулалтын холбоотой байдал болон уян хатан байдал. Үндсэндээ бид өөрөө шилждэг гар дамжуулалтыг л хүссэн юм.



Явах эд анги – SKYACTIV-Chassis

Явах эд ангиудын жинг багасгаж, зөөлөн ажиллагаа болон тэнцвэртэй байдлыг сайжруулах нь Mazda-ийн зорилго байсан. Жолооны хүрдийг илүү хурдан эргүүлдэг болгосон нь бага хурдтай явж байхад илүү зөөлөн болгосон учир дараа нь Европ загварын урд талын тэнхлэгийг ашигласан нь өндөр хурдтай явахад ч тэнцвэртэй байдлыг бий болгож чадсан. Хойд талд нь дугуйны өнцгүүд болон тэнхлэгийн холбоосууд дээрх цэгүүдийг өөрчилсөн нь мөн тэнцвэрийг нэмэгдүүлж, донсолгоог бага мэдрүүлж, тоормозлоход урагш дайвалзах явдлыг бууруулсан.Ингэснээр жолоодлого уян хатан, тогтвортой болсон бөгөөд та энгийн автомашинаас илүү сонирхолтой, зөөлөн, таатай байдлыг мэдрэх болно.

Ухаалаг зогсолтын систем – I –stop ®

Нийт автомашин хэрэглэгчдийн 75-80 хувь нь дотоод шаталтад хөдөлгүүрийг хэрэглэсээр байна. Автомашины хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед автомашины түгжрэл дагаад өссөн гэдэг нь тодорхой зүйл юм. Тийм болохоор автомашин үйлдвэрлэгчид дотоод шаталтат хөдөлгүүрийг уг түгжрэл, гэрлэн дохио мөн сул зогсолтын үед хөдөлгүүрийг унтраах системийг нэвтрүүлж эхэлсэн. Монголд зөвхөн MAZDA албан ёсны эрхтэйгээр i-STOP системтэйгээр худалдаалагдаж байна. Уг систем нь автомашины бүхий л мэдрэгчээс мэдээллийг авч автомашиныг шаардлагатай үед унтраах бөгөөд бусад хэрэглээ хэвийн ажиллах юм. Ингэснээр автомашины шатахууны хэрэглээг 15%-аар хэмнэх юм. Мөн уг зогсолтын үед огт хорт утаа ялгаруулахгүй гэсэн үг юм.

 

Танилцуулга Видео

Mazda CX5

Play video