1. LAND CRUISER 200 LUXE
  2. Техник Тоноглол
  3. Аюулгүйн Тоноглол
  4. Гадна Тоноглол
  5. Дотор тоноглол

LAND CRUISER 200 ӨНГӨНИЙ СОНГОЛТ

Баталгаат хугацаа

3 жил буюу 100'000 км

Сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны туршид бүх оригнал сэлбэг 10% хөнгөлөлттэй,
Сэлбэгийн захиалгыг 14-21 хоногт нийлүүлнэ.

Засвар үйлчилгээ

Баталгаат хугацааны туршид бүх засвар үйлчилгээнд 50% хямдралтай.
Мэргэжлийн инженер механик бүхий агрегат засварын төвтэй.

Технологиуд





Юм юмыг бодолцож хийсэн байрлал

Лэнд Крузер 200-гийн суудлын эвхэгддэг системийг бүх талаас нь нарийн тооцоолж бүтээжээ. Хоёрдугаар эгнээний суудал 40:20:40 харьцаагаар урагш эвхэгддэг тул гуравдугаар эгнээний суудалд чөлөөтэй хүрч болно. Товчлуурыг ганцхан дараад хэдхэн хормын дотор зорчигчийн суудлыг бүрэн эвхэж, тэгш жигд шал бүхий уужим багаажтай болно. Урд самбар дээрх товчлуур дараад, эсвэл электрон түлхүүр ашиглан алсаас удирдаад багаажиндаа амархан гэгч ачаа ачиж болно.



Чадал гэдэг учиртай

Зорих газар хаа ч бай, зоволтгүй хүргэж өгөх унаа - Лэнд Крузер 200. Бензин, дизель хөдөлгүүрийн аль нь ч чадал, эргэлтийн момент дутна гэж байхгүй. *Энэ өгөгдөл нь шатахуун зарцуулалтанд нөлөөлдөг жолоодох арга барил, ашиглаж буй шатахуун, хөдөлгөөний горим, маршрут, тоноглосон нөхцөл дэх автомашины масс, зам, цаг уурын болон бусад нөхцлийг үл харгалзан төгс нөхцөлд тооцсон болно. Шатахууны бодит зарцуулалт нь дээрхээс ялгаатай байж болох бөгөөд тусгай туршилт хийж байж гаргана.



Блоклогдохоос хамгаалах систем (ABS)

Multi-terrain Select ABS системийг идэвхжүүлэн хөдөлгөөн үйлдэж байгаа үед замын нөхцлийг автоматаар хянаж, тоормозны хүчлэлийг оптималь байдлаар тохируулж явна.

Огцом тоормозлох нөхцөлд туслах систем (Brake Assist)

Brake Assist систем нь огцом тоормозлох нөхцөлд тоормозны хүчдэлийг нэмж өгнө. Үүнтэй уялдан ABS систем максималь боломжоороо ажилладаг учир тоормозлоход туулах зам мэдэгдэхүйц богиносно.



Машин тогтворжуулах систем (VSC)

Жигд нам хурд бариулангаа замгүй газраар тогтвортой хөдөлгөөн үйлдэх боломж үүсгэнэ. Үүний ачаар жолооч хааз, тоормозондоо байнга сатаараад байлгүй жолоондоо ахиу анхаарч чадна.

Бүх талын аюулгүй байдал

Лэнд Крузер 200-д урьдчилан тооцоолж болшгүй нөхцөл гэж үгүй. Идэвхтэй аюулгүйн шинэлэг систем нь зам дээрх үйл явдлын цаашдын таагүй өрнөлтөөс жолооч, зорчигчийг хамгаалах найдвартай хамгаалалт юм.

 

Off-Road видео бичлэг

Toyota Land Cruiser

Play video