Бидний тухай

“Бодиз Автомотив” ХХК нь 1997 онд шинэ автомашины болон сэлбэгийн худалдаа, мөн засвар үйлчилгээ (Aгрегат болон Кузов)-г үзүүлэх үндсэн чиг үүргийн дагуу тус салбартаа анхдагч компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 2017 онд 20 жилийнхээ ойтой нүүр тулан ажиллаж байгаа үйлчлүүлэгчдийн найдвартай, итгэл хүлээлгэсэн түнш байгууллага билээ.

Монголын зах зээлд анх ISUZU Trooper загварын дунд оврын автомашинуудыг нэвтрүүлж үйл ажиллагааныхаа анхны гарааг эхлэсэн. 2000 оноос хойш TOYOTA Корпорацийн албан ёсны борлуулагч болж Toyota Land Cruiser маркийн шинэ автомашинуудыг оруулж ирсэн бөгөөд өдгөө Toyota брэндийн 10 гаруй загварын автомашиныг, сэлбэг болон засвар үйлчилгээтэй нь цогцоор хүргэсээр ирсэн анхдагч компани билээ. Он удаан жилийн туршлага, үйлчлүүлэгчдийн бидэнд хүлээлгэх итгэлийн үр дүнд 2015 оноос эхлэн MAZDA корпорацийн шаардлаганд нийцэж Мazda загварын шинэ автомашиныг Монгол улсад нийлүүлэх эрхтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

“Бодиз Автомотив” ХХК нь дан ганц суудлын автомашинуудыг борлуулах бус, худалдан авагчдын хүсэлд нийцүүлэн тусгай зориулалтын (уул уурхай, гал унтраах, түргэн тусламж, бэлэн мөнгө тээвэрлэх, хуягласан цагдаа хүчний байгууллагын...г.м) автомашинуудыг тусгайлан тоноглож зах зээлд нийлүүлж байна. Бид үйлчлүүлэгчдэдээ хүссэн бүхий л үйлчилгээг нь нэг дороос чанартай хүртэх боломжыг бий болгосон давуу талтай юм.

Эдгээр үйлчилгээг явуулахаас гадна Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг автомашинтай холбоотой нээлттэй тендер шалгаруулалтанд удаа дарааллан амжилттай оролцож байгаа нь олон жил хуримтлуулсан ажлын туршлага, ажилчдын мэдлэг, ур чадвартай салшгүй холбоотой билээ.

Бид цаашдаа үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулж, бидэнд итгэх худалдан авагчдадаа найдвартай, баталгаатай, түргэн шуурхай үйлчилгээг хүргэж ажиллах болно.

Бидэнд итгэдэг харилцагч танд баярлалаа.

Таныг хүндэтгэсэн Бодиз Автомотив ХХК.