0 Compare Page
СЭВ ГАРГАХ
АРАЛ/РАМ ГАЖИЛТ ГАРГАХ
ХЭСЭГЧЛЭН, БҮТЭН БУДАХ
ЛАКАН, ДРИЛ ӨНГӨЛГӨӨ
ЗАМАСК ТАВИХ
КУЗОВЫН ГАЖИЛТ ГАРГАХ
САЛХИНЫ ШИЛ СОЛИХ
ӨНГӨНИЙ КОД ГАРГАХ
Кузов засвар
БАТАЛГААТ ЗАСВАР

2014 оноос Евро стандартын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, стандартад бүрэн нийцсэн Евро Кузов засварын төвийг ажиллуулж байна. Уг төв нь автомашиныг анх үйлдвэрээсээ гарахдаа ямар байсан тэр байдлаар нь засварлах хүчин чадалтай зориулалтын байгууламж юм. Тус засварын төвд автомашины арал, кузов тэгшлэгч, сэв гаргагч, гандсан өнгөний будгийн мэдрэгчтэй код тодорхойлогч, будах, хатаах тусгай технологитой будгийн камер зэрэг хүчин чадал сайтай автомашины кузов засварт шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүдээр засвар үйлчилгээ үзүүлж байна. Манай Кузов засварын төвд дараахи чиглэлээр кузов засварын бүх төрлийн засварын ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • Автомашины сэв гаргах
  • Замаск тавих
  • Рам /арал/-ын гажилт гаргах, тэгшилэх
  • Их бие, кузовын гажилт гаргах, тэгшилэх
  • Шинэ болон гандсан будгийн код гаргах
  • Автомашиныг бүтэн будах, хэсэгчилж будах
  • Лакан өнгөлгөө
  • Дриллэн өнгөлгөө
  • Салхины шил солих
  • Нэмэлт тоноглол угсарч суурилуулах, будах

Мөн кузов засварын ажилд автомашины үйлдвэрийн зориулалттай дэлхийд танигдсан PPG брэндийн будаг, саа боронз, 3М болон NOVOL брэндийн түүхий эд, туслах материалуудыг ашиглаж байна. Кузов засварын төвд сайн тоног төхөөрөмж, чанартай материал ашиглахын зэрэгцээ энэ чиглэлээр Европ дахь Mercedes benz, Skoda, Audi автомашины кузов засварын газруудад олон жил ажилласан дадлага туршлага, ур чадвартай Турк мэргэжилтэнүүд ажиллаж байна. Манай Кузов засварын төвд автомашины үйлдвэрт хийгддэг үйл явц бүхэлдээ технологийн дагуу явагддаг бөгөөд, үйлдвэрт ашигладаг түүхий эд, туслах материал, будаг ашиглаж, ур чадвартай гадаад мэргэжилтэнүүд ажиллаж байгаа учраас автомашиныг анх үйлдвэрээс гарахад ямар баталгаа өгдөг түүнтэй адилхан баталгаа өгдөг.

СТАНДАРТАД НИЙЦСЭН АВТО СЕРВИС
МЭРГЭШСЭН ЧАДВАРЛАГ БАГ, ХАМТ ОЛОН
ИНЖЕНЕРИЙН ЗӨВЛӨГӨӨ
БАТАЛГААТ СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ

2019 оныг хүртэл

БИД Л ХИЙЖ ЧАДСАН КУЗОВ ЗАСВАРЫН ТОО

  • 10000++ LAND CRUISER 200
  • 5000++ MAZDA
  • 20000++ БУСАД
КУЗОВ ЗАСВАРЫН ТАРИФ
КУЗОВ ЗАСВАРЫН ТАРИФ
before-after before-after
Before
After
ЗАСВАР ХИЙГДСЭН ЗАРИМ ЗУРГУУДААС
ЗУРГИЙН ЦОМОГ

Баярлалаа

loading
-->