MAZDA CX5 Deep crystal mica

Орчин үеийн бензин хөдөлгүүрээс үүсэж буй эрчим хүчний 30-40% нь үр ашиггүй үрэгддэг байна. Ийм нөхцөлд өртөг өндөр бүхий гибрид эсвэл цахилгаан автомашин бүтээх гэж байсны оронд ашигт үйлийн коэффициентийг сайжруулбал яасан юм бэ?  гэсэн асуудал үүсэн юм.  Япон Улсын MAZDA корпорацийн инженерүүд чухам энэхүү санаанд үндэслэн анх 2011 онд SKYACTIV технологийг нэвтрүүлжээ.

Автомашиныг хүрээлэн буй орчинд ээлтэй, хорт утаа ялгаруулалт багатай бүтээх гэвэл хүчин чадлыг багасгахаас аргагүй. Харин хурд хүч сайтай автомашин бүтээнэ гэвэл утааны ялгарал, шатахуун зарцуулалт нь дагаад өснө. Энэ хоёрыг хослуулах аргагүй. Тэгвэл автомашины үйлдвэрлэлийн салбарт эргэлт болсон SKYACTIV технологийн ачаар хослуулах боломжгүй гэгдэж байсан дээрх зүйлс нэг дор цогцолж чаджээ.

SKYACTIV технологиор бүтээгдсэн бензин хөдөлгүүрт шахалтын зэргийг ихэсгэснээр шатахуун зарцуулалт 15%-аар буурч, мушгих хүч (torque) ихэсхийн зэрэгцээ хорт хий ялгаруулах хэмжээ бууруулсан.

SKYACTIV технологи бүхий MAZDA автомашины шатахууны зарцуулалт болон хорт хий ялгаруулалтын хэмжээ эрс багасч, зорчигчийн аюулгүй байдал сайжирсан төдийгүй хурд хүч нэмэгдэж, жолоодлого нь илүү зөөлөн уян хатан болсон.

Ийм учраас MAZDA  Skyactiv G бензин хөдөлгүүр нь Японы төдийгүй дэлхийн шилдэг технологиор шалгарсан юм.

 

 

 

  • +Air conditioning
  • +Leather interior
  • +Xenon
  • +Parking sensors
  • +Alloy wheels
  • +Cruise control
  • +ABS
  • +ESP

Do you want some modifications or schedule a test drive ?

Integer tor bibendum estnu faucibus gravida aliquam nu lectus lacina lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing.