Бид танд #MAZDA CX-5 автомашины нэмэлт системүүдийн талаарх мэдээллүүдийг цувралаар танилцуулж байна

Салхины шилэн дээр дүрс ойлгогч дэлгэц – Head up display (HUD)

Мазда нь үзэгдэх байдлыг сайжруулах зорилгоор автомашины салхины шилэн дээр дүрс ойлгогч дэлгэц буюу a heads up display (HUD)-ийг ашигласан.

Энэхүү дэлгэц нь жолоочийн үзэгдэх орчинд мэдээллийг хөвж буй мэтээр ойж харуулдаг бөгөөд хянах самбарын тоолуурын ард байрладаг.

Хуучин HUD нь хянах самбарын мэдээллийг жолоочийн нүднээс 1.5 м зайд харуулдаг байсан бол энэ удаад хурд, чиглэлийн заавар гэх мэт мэдээллийг жолоочийн нүднээс 2.6 метрийн зайд хөвж байгаа мэт харуулдаг болсон. Одоо байгаа Мазда автомашины HUD дэлгэц нь хянах самбарын мэдээллийг салхины шилэн шууд ойж харагдуулна.
Үүний үр дүнд жолоочийн зураг дээр анхаарлаа төвлөрүүлэх хугацаа багасч аюулгүй байдал сайжрах юм.

Машин хурдны хязгаараас өндөр хурдтай явж байгаа тохиолдолд HUD нь аюулгүй жолоодлогыг дэмжих сэрэмжлүүлэг тэмдэгийг жолоочид харуулдаг.

MAZDA | Албан ёсны дистрибюьтор БОДИЗ АВТОМОТИВ ХХК
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88021939, 88111939
Хаяг: Нарны зам, Соёолж төвийн зүүн талд БОДИЗ АВТОМОТИВ ХХК

Япон Поп Соёлын Өдөрлөг
PREVIOUS POST
Бэлэгтэй нийтлэл
NEXT POST

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *