0 Compare Page

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

ДАВ – БАА :: 09:00 – 18:00

БЯМБА :: 10:00 – 19:00

НЯМ :: АМАРНА

БЭЛЭН ЗАГВАР

ТА МАНАЙ ХУДАЛДААНЫ ТАНХИМААР ЗОЧИЛООРОЙ

БИДНИЙ ТУХАЙ

“Бодиз Автомотив” ХХК нь 1997 онд  байгуулагдсан салбарынхаа анхдагч компаниудын нэг бөгөөд бид өнөөдөр харилцагч үйлчлүүлэгчиддээ шинэ автомашин болон үйлдвэрийн баталгаат сэлбэг хэрэгсэл нийлүүлэхийн зэрэгцээ авто засвар, кузов засварын үйлчилгээг үзүүлж авто үйлчилгээний байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу A, B, C ангилалын шаардлагыг бүрэн хангасан, үйлчлүүлэгчдийн итгэл хүлээсэн, баталгаатай ажил үйлчилгээ үзүүлдэг түнш байгууллага болсон.

МОНГОЛДОО БИД АНХДАГЧ

“Бодиз Автомотив” ХХК нь шинэ автомашины худалдааны чиглэлээр Монголын зах зээлд анх ISUZU Trooper загварын дунд оврын автомашинуудыг нийлүүлж үйл ажиллагааныхаа анхны гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оноос  TOYOTA корпорацийн албан ёсны борлуулагч болж TOYOTA LAND CRUISER маркын шинэ автомашинуудыг нийлүүлж, өдгөө TOYOTA брэндийн 10 гаруй загварын автомашиныг сэлбэг болон засвар үйлчилгээтэй нь нийлүүлсэн туршлагатай энэ салбарын анхдагч компани юм. Салбарын олон жилийн туршлага, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бидэнд хүлээлгэсэн итгэл найдварын үр дүнд  2015 оноос эхлэн MAZDA маркын автомашиныг Монгол улсад нийлүүлэхээр Япон улсын MAZDA корпорацийн албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Бид шинэ суудлын болон дунд оврын автомашинуудыг нийлүүлж, борлуулахаас гадна худалдан авагчдын захилгад нийцүүлэн тусгай зориулалтын (уул уурхай, гал унтраах, түргэн тусламж, бэлэн мөнгө тээвэрлэх, хуягласан цагдаа хүчний байгууллагын гэх мэт) автомашинуудыг тусгайлан тоноглон, зах зээлд нийлүүлж байна. Манай компани үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн авто үйлчилгээний бүхий л ажил үйлчилгээг бүрэн, баталгаатай хүргэх боломжийг бий болгон ажиллаж байгаагаараа салбарын хэмжээнд давуу талтай юм.

Бид улсын хэмжээнд зохион байгуулагддаг автомашин болон сэлбэгийн нийлүүлэлттэй холбоотой нээлттэй тендер шалгаруулалтанд удаа дараалан амжилттай оролцдог бөгөөд энэ нь олон жилийн ажлын дадлага, туршлага хуримтлуулсан ажилтнуудын маань мэдлэг, ур чадвартай салшгүй холбоотой билээ.

Бидэнд байнга итгэл хүлээлгэн, манай ажил үйлчилгээг авч хамтран ажилладаг Эрхэм харилцагч та бүхэндээ талархал илэрхийлж хүндэтгэл үзүүлж байна.

blockanimecont
blockanimecont
loading
-->